Сораксан уулын үндэсний парктай хамтын ажиллагаагаа сунгав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2020-09-11 15:56:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хан Хэнтийн Улсын тусгай хамгаалалттай газар болон БНСУ-ын Сораксан уулын үндэсний парк хамтын ажиллагаагаа сунгалаа.


Тус хамтын ажиллагааны санамж бичигт Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяр, Хамгаалалтын захиргааны дарга Б.Хашмаргад нар гарын үсэг зуржээ. Харин БНСУ-ын талаас Ковид-19 цар тахлаас шалтгаалан санамж бичигт гарын үсэг зурснаа шуудангаар ирүүлсэн юм. Паркын хамтын ажиллагааг анх 2014 онд эхлүүлж, 2017 онд сунгасан бөгөөд байгаль хамгаалагчид туршлага судалж, богино хэмжээний сургалтад хамрагддаг


Хан Хэнтийн Улсын тусгай хамгаалалтын захиргаанаас гадна Богдхан уулын ДЦГ, Орхоны хөндийн БЦГ, Хөвсгөлийн УТХГ, Онон-Балжийн БЦГ, Дорнодын УТХГ, Горхи-Тэрэлжийн БЦГ, Хан Хөхийн УТХГ, Их нартын БНГ-уудын хамгаалалтын захиргаанаас 40 гаруй мэргэжилтэн, байгаль хамгаалагч БНСУ-ын үндэсний паркуудад айлчилж, туршлага судалжээ.

Холбоотой мэдээ