Элчин сайд Б.Дорж Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
ariunbold@montsame.mn
2020-09-14 12:59:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Бархасын Дорж Итгэмжлэх жуух бичгээ энэ сарын 10-нд тус улсын Ерөнхийлөгч Анджей Дудад өргөн барив.

Элчин сайд Б.Дорж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын мэндчилгээг Ерөнхийлөгч Анджей Дудад уламжилж, Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсонд баяр хүргэв.


Ерөнхийлөгч А.Дуда Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын  урилгын дагуу Монголд айлчлах, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх ажлыг хэрэгжүүлнэ гэв.

Монгол, Польшийн харилцаа, хамтын ажиллагааг улс төр, худалдаа, эдийн засаг, боловсрол, соёл, шинжлэх ухаан, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, уул уурхай, палеонтологи болон бусад салбарт өргөжүүлэн хөгжүүлэх, холбогдох гэрээ хэлэлцээрүүдийг байгуулах зэрэг тодорхой асуудлуудаар талууд санал солилцлоо.

Холбоотой мэдээ