Б.Үнэнбат нарт холбогдох шүүх хурлыг товлов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
sodonizm@gmail.com
2020-09-15 14:32:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Б.Үнэнбат нарт холбогдох хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлосон эрүүгийн хэргийн шүүх хурлыг энэ сарын 25-ны 9 цагт товлов.


Тодруубал, Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч нарыг тусгай хамгаалалттай газар нутагт нөхөн сэргээлт хийх эрхтэй мэргэжлийн байгууллагын эрхийг хууль бусаар ашиглаж, мөн нөхөн сэргээх ажил хийх нэрийдлээр гянтболд олборлох үйл ажиллагаа эрхэлж, хяналт шалгалт явуулах үүрэгтэй зарим хууль хяналтын байгууллагын алба хаагчид хээл хахууль өгч, гэмт бүлэгт элсүүлсэн хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт  үйлдэж ирүүлсэн байна.


Тус хэрэгт холбогдох хуулийн зүйл заалтаас дурдвал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх;


Мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хахууль өгөх, 22,4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт хахууль авах;

Хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох,


18.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг мөнгө угаах, 21.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх зэрэг хуульд үндэслэн тус тус шалгаж байгаа аж.

Холбоотой мэдээ