ЖАЙКА Монгол Улсад зургаан төсөл хэрэгжүүлнэ

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2020-09-15 20:08:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар Япон улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Тамүро Эриког өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Шадар сайд Я.Содбаатар уулзалтын эхэнд Монгол Улсын “гуравдагч хөрш” нийтлэг үнэт зүйлс бүхий стратегийн түнш Япон Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь манай гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг гэдгийг хэллээ.

Монгол Улсын Засгийн газар "COVID-19"-өөс улбаатай нийгэм, эдийн засгийн хүндрэлийг хохирол багатай даван туулах, эдийн засгаа богино хугацаанд сэргээхэд тэргүүлэх ач холбогдол өгч байгаа тодотгосон. ЖАЙКА-ын Суурин төлөөлөгчийн газар, ОБЕГ хамтран 2 дахь үе шатны төсөл хэрэгжүүлэх хэлэлцээ хийж, дэд бүтэц, барилга байгууламжийн газар хөдлөлтийн тэсвэртэй байдлыг дээшлүүлэх, хот төлөвлөлтийг зөв зохистой хийхэд нэн шаардлагатай удирдамж, стандарт, аргачлалын тогтолцоог сайжруулж байгааг сайшаасан юм.

ЖАЙКА Монгол Улсад зургаан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр судалгаа хийж буйг тус байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Тамүро Эрико  хэллээ. Үүнд:

- Коронавируст халдвартай холбоотой системийн өргөтгөлийг дэмжих хөтөлбөр

- Коронавирусийн дараах үеийн Нийгмийн хамгааллын салбарт үзүүлэх дэмжлэгийн талаар мэдээлэл цуглуулах судалгаа

- Гамшгаас сэргийлэх салбар дахь хамтын ажиллагаа

- Монгол улс дахь Шударга  өрсөлдөөний орчинг бэхжүүлэх төсөл

- Шинэ нисэх  онгоцны буудал орчмыг хөгжүүлэх

- Үйлдвэрийн хаягдал усны хяналтын талаар төсөл хөтөлбөр багтжээ.


Монгол, Япон улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой 2022 онд тохионо. Энэхүү ойг төслүүдээ амжилттай хэрэгжүүлсэн амжилтаар угтана тэмдэглэнэ гэдэгт итгэл төгс байгааг Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар онцоллоо.

Холбоотой мэдээ