Энэ он гарсаар 404 халдварт өвчний тохиолдол бүртгэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2020-09-17 09:27:20

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн хүн амын дунд халдварт өвчний тохиолдол жил ирэх тусам нэмэгдсээр байгаа аж.

Тодруулбал, энэ он гарснаас хойш 404 халдварт өвчний тохиолдол бүртгэгдсэн байна. Үүнээс бэлгийн замаар дамжих халдвар 75 хувийг, сүрьеэ 7 хувийг, бусад халдвар үлдсэн хувийг эзэлж байгаа аж. Бэлгийн замаар дамжих халдварыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 96 тохиолдлоор нэмэгджээ. Иймээс аймгийн Эрүүл мэндийн газраас залуучуудад чиглэсэн бэлгийн замаар дамжих халдвараас урьдчилан сэргийлэх, бэлгийн эрүүл зан үйлийг төлөвшүүлэх талын мэдээлэл сурталчилгааг түлхүү явуулах болжээ. Мөн жирэмсний хяналтын чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, бэлгийн замаар дамжих халдварын эмчилгээний дараах хяналтыг сайжруулах, бэлгийн хавьтагчийг илрүүлэн эмчлэх чиглэлийн ажлуудыг эрчимжүүлэн ажиллаж байна.

 

Холбоотой мэдээ