Хонконг-Улаанбаатар чиглэлийн транзит нислэгээр 226 иргэн ирнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2020-09-17 09:09:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын Онцгой комиссын  шийдвэрээр есдүгээр сард гадаад улс орнуудаас иргэдээ татан авахаар 13 удаагийн тусгай нислэг төлөвлөгдсөн. Өнгөрсөн хугацаанд зургаан удаагийн нислэг үйлдээд байна. Тэгвэл өнөөдөр 06:25 цагт  Хонконг руу тусгай онгоц хөөрлөө.

Хонконг-Улаанбаатар чиглэлийн  транзит тусгай онгоц 16:45 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна.

Тус онгоцоор 226 иргэн эх орондоо ирэх бөгөөд 25 нь эрүүл мэндийн шалтгаантай, бага насны хүүхэдтэй гэр бүлийн 48, ахмад настан 38, бусад шалтгаантай 115 иргэн байна.

Иргэдийг  ХӨСҮТ, ЦТЭ, Тоёоко Инн зочид буудалд тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

9 дүгээр сарын тусгай нислэгийн хуваарь: 

·         9 сарын 17-нд Хонконг-Улаанбаатар /транзит/

·         9 сарын 18-нд Истанбул-Улаанбаатар 

·         9 сарын 21-нд Сөүл-Улаанбаатар 

·         9 сарын 23-нд Франкфурт-Улаанбаатар 

·         9 сарын 24-нд Сөүл-Улаанбаатар 

·         9 сарын 25-нд Седней-Улаанбаатар 

·         9 сарын 28-нд Сиатл-Улаанбаатар чиглэлд тус тус нислэг үйлдэнэ.

Холбоотой мэдээ