Гэр бүлд зориулсан сургалтуудыг тогтмол зохион байгуулж байхаар боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВТөв аймгийн эцэг эхчүүд олон улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан анхдугаар зөвлөлгөөнөө зохион байгууллаа.
Төрийн болон Төрийн бус байгууллагын үйл ажиллагааг идэвхжүүлэх хүүхэд гэр бүлийн салбарын хүрээнд мөрддөг эрх зүйн орчинг сурталчлах зорилгоор хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс, Дэлхийн зөн монгол олон улсын байгууллагын төв орон нутгийн хөгжлийн хөтөлбөр хамтран зохиосон уг зөвлөгөөнөөр гэр бүлийн хөгжилд монгол хүний онцлогоос шалтгаалсан зарим уламжлал сөргөөр нөлөөлж байгаа тухай ярилцсан юм. Өөрөөр хэлбэл монгол аав ээж үр хүүхдийн холбоо насан туршдаа үргэлжилдэг тул ялангуяа эцэг эхийн гэр бүлийн боловсролыг дээшлүүлэх зайлшгүй шаардлага гарчээ.
20 байгууллагын 100 гаруй төлөөлөл зөвлөлдсөний дүнд гэр бүлд зориулсан олон төрлийн сургалтуудыг тогтмол зохион байгуулж байхаар боллоо.
Төв аймаг Ш.Шүрэнцэцэг