ӨНӨӨДӨР: Гадаадын тусламжийн зарцуулалтад хийж буй мониторингийн явцыг танилцуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЯРИЛЦЛАГА
ariunbold@montsame.gov.mn
2020-09-22 08:17:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Есдүгээр сарын 22-нд болох үйл явдлын тойм:

09.00 цагт “Бишрэлт” зочид буудалд “Хөвсгөл нуур-Хамгаалал” хэлэлцүүлэг болно.

09.00 цагт Ерөнхий сайд У.Хүрэлсүх Техникийн спортын төв, Буянт-Ухаа спорт цогцолбор, Залуучуудын ногоон наадмын спорт цогцолбор, Биеийн тамир спортын улсын хороо, Спортын төв ордны ажилтай танилцана.

09.00 цагтBlue Sky зочид буудалд "Нийслэлийн хороодын харилцан суралцах арга зүйн форум" болно.

11.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д  Монголын худалдаачдын холбооноос “Бид амьдармаар байна” сэдвээр мэдээлнэ.

12.00 цагт “Union Building”-ийн байранд "Захиргааны шинэ санаачилга" ТББ-аас Короновирусээс сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарцуулж буй улсын төсвийн хөрөнгө, гадаадын тусламж, дотоодын хандивын зарцуулалтад хийж буй мониторингийн явцын талаар мэдээлнэ. Утас: 99284057

Холбоотой мэдээ