Өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгчид нэр дэвшигчийг бүртгэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
sodonizm@gmail.com
2020-09-23 11:48:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын өмгөөлөгчдийн холбооны их хурлын үеэр өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч, удирдах зөвлөлийн гишүүд, хяналтын зөвлөл, мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүнийг сонгоно.


Хурал ирэх сарын 3-нд болох бөгөөд дээрх албан тушаалд нэр дэвших хүмүүс энэ сарын 28-ны 17.30 цагаас өмнө дараах бичиг баримтыг Хууль зүй, дотоод хэргийн яамны 508, 509 тоотод өмгөөлөгчдийн холбооны хурлыг зохион байгуулах ажлын багт хүлээлгэн өгөх юм байна.


Бүрдүүлэх бичиг баримт:


1. Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгчид нэр дэвшигч:

-        Товч танилцуулга /боловсрол, ажлын туршлагын талаар тусгана/;

-         Өмгөөлөгчөөр ажилласан жилийн талаарх эрх бүхий байгууллагын лавлагаа, эсхүл тодорхойлолт;

-         Мөрийн хөтөлбөр /3 хүртэлх хуудаст багтаана/;

-        Өмгөөлөгчийн шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэх;

-        1 хувь “4х6” хэмжээтэй цээж зураг.


2. Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөл, Мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүнд нэр дэвшигч:

-        Товч танилцуулга /боловсрол, ажлын туршлагын талаар тусгана/;

-        Өмгөөлөгчийн шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэх;

-        Нэг хувь “4х6” хэмжээтэй цээж зураг.

    Жич: Нэр дэвшигч нь Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч, Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөл, Мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүнд давхардуулан нэрээ дэвшүүлэхгүй.

 

 

 

Холбоотой мэдээ