Хатгал тосгонд захирагчийн ажлын албаны байрыг ашиглалтад орууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-09-29 16:45:16

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Захирагчийн ажлын албаны байр 2017 онд гал гарсны улмаас бүрэн шатаж  Захирагчийн алба конторын байргүй болсон. 

Төрийн үйлчилгээг тасралтгүй явуулах үүднээс Хатгал тосгоны удирдлага, нутгийн иргэдийн зүгээс шинэ Захирагчийн байртай болох хүсэлтийг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарт удаа дараа тавьсны дагуу 2019-2020 оны улсын төсөвт 1 тэрбум төгрөгийг тусгуулж “ХБС” ХХК богино хугацаанд барьж ашиглалтад оруулжээ. Ийнхүү Захирагчийн алба шинэ байртай болсноор Хатгал тосгоны 3523 иргэн болон аж ахуй нэгж байгууллагуудад төрийн үйлчилгээг хурдан шуурхай, чирэгдэлгүй үзүүлэх боломж бүрдэж байна гэдгийг нээлтэд оролцсон УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар онцолж байлаа.


 


Холбоотой мэдээ