Ангараг гаргийн мөсөн доороос давслаг нууруудын сүлжээ илрүүлжээ

Дэлхийд | Шинжлэх ухаан
Jargal.d@montsame.mn
2020-09-29 17:08:01

РОМ. /ANSA/. Европын сансрын агентлагийн одон орны физикчид Ангараг гаргийн өмнөд туйлын мөсөн доор давслаг нууруудын сүлжээ байгааг олж илрүүлсэн тухай “Nature Astronomy” сэтгүүлд мэдээлжээ.


Судлаачдын энэ баг хоёр жилийн өмнө Ангарагийн өмнөд туйлаас томоохон давслаг нуур илрүүлж байжээ. Европын эрдэмтэд “Mars Express” судалгааны станцад суурилуулсан “MARSIS” радарын тусламжтайгаар уг нуурын хажуугаас өөр гурван нуур олсон байна. Энэхүү станц нь Улаан нүдэн гаргийн тойрог замд ажиллаж байгаа бөгөөд уг гаргийн талаар мэдээлэл цуглуулж буй юм. Шинэ нуурууд нь 75 мянган хавтгай дөрвөлжин км талбай эзлэн оршиж байгаа аж. Мөн усанд нь сийрэгжсэн агаар мандалд болон Цельсийн -123 градусын температурт шингэн хэлбэрээр байхад хангалттай их давс агуулагдаж байгаа гэж таамаглаж байна. 


Ангараг гаргийн эхэн үеийн уур амьсгал дэлхийнхтэй маш төстэй байсан гэж гараг судлаачдын дийлэнх нь үздэг. Тэр үед уг гараг зузаан агаар мандал, далай тэнгистэй, мөн нэлээд зөөлөн уур амьсгалтай, өөр хэлбэл амьдрал үүсэн бий болоход тохиромжтой гараг байжээ. Гэвч ийм нөхцөл Ангараг дээр үүссэн бий болсноос нь хойш харьцангуй богино хугацаанд тэрбум орчим жил оршин байв. Хесперийн гэж нэрлэдэг үеийн эхэн үед буюу 3.6 тэрбум орчим жилийн тэртээ уг гараг амьгүй цөл болон хувирчээ. Ангарагийн бүх агаар мандал, усны нөөц сансарт ууршсан эвсэл мөсний нөөц болон хувирсан гэж үздэг байна. 

Холбоотой мэдээ