“Манай анги” төслийг бүх сургуульд хэрэгжүүлнэ

Орон нутагт | Дорнод
167@montsame.mn
2020-10-07 11:17:31

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Манай анги” төслийг хэрэгжүүлнэ. Энэ төслийг Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар төрийн өмчийн Ерөнхий боловсролын 22 сургуульд хэрэгжүүлэхээр төлөвлөж, эхний ээлжинд сургуулиудын захирлуудад нэг жишиг ангийн тавилга, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн юм. Сурагчийн ширээ, сандал, шкаф, цонх, хаалга, хулдаас, дуу намсгагч хавтан ээрэг нийт есөн төрлийн тоног төхөөрөмжийг нийлүүлсэн байна.

ЕБС-ийн бага ангийн стандартыг хангасан иж бүрэн тавилга, тоног төхөөрөмжөөр хангаснаар сургуулиудын анги танхимыг жишиг загвараар тохижуулах, сургалтын чанарыг сайжруулах, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэхийг зорьж байна гэж БСУГ-аас мэдээлэв. 

Дорнод аймаг 2016 оноос эхлэн багшийн хөгжлийг дэмжих “Эрдэм” хөтөлбөрийн хүрээнд Төрийн өмчит ерөнхий боловсролын бүх сургууль, цэцэрлэгт Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр “Багш хөгжлийн төв”-ийг байгуулж дуусаад байна.

Холбоотой мэдээ