"Ремдесивир" эм эмчилгээний хугацааг таван хоногоор багасгаж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМНЬЮ-ЙОРК. /Reuters/.
"Ремдесивир" эмийг хэрэглэснээр
коронавирусээр халдварсан хүмүүсийг эмчлэх хугацааг богиносгох боломжтой гэж “Gilead
Sciences”
эмийн компани мэдэгджээ.
"Ремдесивир" эмийг хэрэглэсэн өвчтөнийг эмчлэх хугацааг
идэвхгүй бодис хэрэглэсэн өвчтөний эмчилгээний хугацаатай харьцуулахад 5
хоногоор бага байжээ. Өмнө нь энэ эмийг өвчтөний эдгэрэх хугацааг дөрвөн
хоногоор багасгадаг гэж үзэж байсан юм.
Өнгөрсөн долоо хоногт коронавирусний шинжилгээний хариу
нь эерэг гарсан АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын эмчилгээнд “Ремдесивир”
эмийг хэрэглэжээ. АНУ, Япон, БНСУ, Энэтхэг, Израил, Их Британи зэрэг улсын
эрх баригчид "Ремдесивир" эмийг коронавирусний эмчилгээнд ашиглахыг зөвшөөрсөн юм.
Энэ эмийг анх гепатит С вирусний халдварын эмчилгээний туршилтын хүрээнд гарган
авсан. Түүнчлэн Эбола вирусний өвчинг эмчлэхэд зориулсан туршилтад
орсон ч тус өвчинд үр дүнтэй гэдэг нь тогтогдоогүй юм.