Их Британи, АНУ Сарыг эзэмшихэд хамтран ажиллах гэрээ байгуулжээ

Дэлхийд | Шинжлэх ухаан
Jargal.d@montsame.mn
2020-10-14 15:46:31

ЛОНДОН. /TASS/. Их Британийн сансар судлалын байгууллага болон АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах төв /NASA/ Сарыг эзэмших гол зарчмуудыг тодорхойлсон “Артемидийн хэлэлцээрт” мягмар гарагт гарын үсэг зуржээ.


“Гэрээнд гарын үсэг зурсан нь бид сансар огторгуйд тэргүүлэх үүрэг гүйцэтгэх бодолтой байгааг илтгэж буй юм. АНУ-тай сансрын салбарт харилцаагаа гүнзгийрүүлнэ гэж найдаж байна. Энэхүү сэтгэл хөдөлгөм алхам нь Их Британийн компаниуд, эрдэмтдэд NASA-гийн Сар ба Ангараг руу аялах төслийн нэг хэсэг болох шинэ боломжийг нээж өгч байна” гэж Их Британийн сансрын агентлагийн тэргүүн Грэм Тернок мэдэгдсэн байна. Энэхүү гэрээг энэ жил цахим хэлбэрээр зохион байгуулж буй Олон улсын сансар судлалын конгресс (IAC) -ын хүрээнд байгуулжээ.


Их Британи Сарны тойрог замд “Gateway” станц байгуулахад оролцох бөгөөд тус улсын Засгийн газар 16 сая фунт стерлингийг /20.7 сая ам.доллар/ хэдийнээ хуваарилжээ. Энэхүү станц нь манай гаргийн цорын ганц дагуул руу болон сансрын гүн рүү аялах дамжин өнгөрөх цэг болох юм.


Холбоотой мэдээ