Индонезид галт уул дэлбэрсний улмаас зургаан хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2016-05-23 10:23:51

ЖАКАРТА. /NHK/. Индонезийн Суматра аралд дээр галт уул дэлбэрсний улмаас зургаан хүн амиа алдсан тухай Индонезийн эрх баригчид мэдэгдлээ.

Бямба гарагт Синабунг галт уул гэнэт оргилж халуун лав цацаж эхэлсэн байна. 2460 м-ийн өндөрт орших уг галт уулын үнс нурам  3 мянган метрийн өндөрт цацагдсан байна.

Халуун лав, үнс нурам галт уулын тогооны эргэн тойрны 4.5 километрийн зайд тархжээ. 

Тариалан эрхэлдэг байсан зургаан хүн амиа алдсан гэж Үндэсний гамшгийн аюулыг бууруулах  агентлаг мэдээлжээ. Мөн гурван хүн хүндээр шархадсан байна.

Синабунг галт уул нь 400 жилийн турш унтаж байгаад 2010 онд анх удаа идэвхжиж байжээ.

Тус улсын Засгийн газраас ард иргэдийг нүүхийг уриалж байгаа боловч зарим иргэд мөнгөгүйн улмаас үлдээд байгаа аж.

Х.Сарнай 

 

Холбоотой мэдээ