В.Путин Төрийн зөвлөлийн тухай хуулийн төслийг Төрийн Думд өргөн барьжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
МОСКВА. /TASS/. ОХУ-ын
Ерөнхийлөгч Владимир Путин Төрийн зөвлөлийн тухай хуулийн төслийг лхагва гарагт
Төрийн Думд өргөн брьжээ.
Шинэчлэгдсэн
үндсэн хуулийн зүйл заалтуудыг хэрэгжүүлэх зорилгоор хоёрдугаар багц хуулийн
төслийн хүрээнд “ОХУ-ын Төрийн зөвлөлийн тухай” холбооны хуулийн төслийг
ерөнхийлөгч 10 дугаар сарын 14-нд Төрийн Думд өргөн барьлаа хэмээн
"Үндсэн хуулийн дагуу, олон нийтийн засаглалын нэгдсэн тогтолцоонд багтдаг байгууллагуудын уялдаа холбоотой үйл ажиллагаа, харилцан үйлчлэлийг хангах зорилгоор уг хуулийн төсөлд олон нийтийн засаглалын үйл ажиллагааны үндсүүд, ОХУ-ын Төрийн зөвлөлийн статус, үйл ажиллагааны зохион байгуулалт, эрх зүйн үндсийг тодорхойлсон болно” хэмээн тэрбээр мэдэгджээ.
Олон нийтийн
засаглалын нэгдсэн тогтолцоо
Дээр дурдагдсан хуулийн төсөлд олон нийтийн
засаглалын нэгдсэн тогтолцоо гэх ойлголтыг анх удаа оруулжээ. Энэ ойлголтод төрийн захиргааны байгууллагууд,
бусад төрийн байгууллагууд, хүн иргэний эрх, эрх чөлөөг сахин хамгаалах,
улсын нийгэм эдийн засгийн хөгжлийн нөхцөлийг бий болгох зорилгоор үйл
ажиллагаагаа явуулдаг нутгийн өөрөө удирдах байгууллагууд бүхэлдээ багтана.