Арменийн нэг тэрбум ам.долларын үнэ бүхий техник хэрэгслийг устгаснаа мэдэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
БАКУ. /TASS/.
Зөвхөн дроны тусламжтай Арменийн Зэвсэгт хүчний 1 тэрбум
ам.долларын үнэ бүхий цэргийн техник хэрэгслийг устгасан хэмээн Азербайжааны
Ерөнхийлөгч Ильхам Алиев мэдэгджээ.
“Зөвхөн Туркаас авсан дронуудын
тусламжтай бид 1 тэрбум ам.доллар бүхий цэргийн техник хэрэгслийг устгасан.
Мэдээж өөр газруудаас авсан дронуудыг бид ашиглаж байгаа. Мөн их буу, цэргийн
бусад тоног төхөөрмжийг ашиглаж байгаа хэдий ч зөвхөн дрон гэхэд Арменид 1
тэрбум ам.долларын хохирол учруулжээ” гэж Ильхам Алиев “France 24” телевизэд ярилцлага өгөхдөө мэдэгдсэн байна.
Азербайжаны армид хэдэн дрон байгаа талаар Алиев хэлээгүй ч байдаа хүрэхэд
хангалттай тооных бий гэдгийг онцолсон байна.