Чехийн Шадар сайд коронавирусний халдвар авчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2020-10-21 19:08:39

ПРАГА. /Reuters/. Чехийн Шадар сайд бөгөөд Дотоод хэргийн сайд Ян Хамасекийн коронавирусний шинжилгээний хариу эерэг гарч, гэртээ тусгаарлагдлаа гэж тус улсын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өнөөдөр мэдээлэв.


Чехийн Социал-Демократ намын хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр, Я.Хамасек Хөдөө аж ахуйн сайд Мирослав Томанаас коронавирусний халдвар илэрсний дараа шинжилгээ өгчээ. М.Томаны шинжилгээний хариу өнгөрсөн ням гарагт эерэг гарсан байна.


Чехэд сүүлийн хэдэн долоо хоногт халдварын тохиолдлын тоо огцом нэмэгджээ. Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, мягмар гарагт халдварын 11984 тохиолдол шинээр илэрсэн нь цар тахал дэгдсэн гуравдугаар сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ.


Чехэд өдөрт бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо хоёр дахь удаагаа 10 мянга давсан нь энэ бөгөөд сүүлд өнгөрсөн баасан гарагт 11105 хүн халдвар авсан нь тогтоогдсон байна. 

Холбоотой мэдээ