Ахмад хоккейчин А.Баатар “Олимпын алдар” одон хүртэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-10-22 11:55:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хоккейн спортын  ахмад тамирчин, ОУХМ А.Баатарыг Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ны ерөнхий нарийн бичгийн дарга, олимпын аварга Э.Бадар-Ууган "Олимпын алдар" одонгоор  шагнав.


Өдгөө 68 настай "Капитан" хэмээн алдаршсан Аюурзанын Баатар нь 1970 оноос хоккейн спортоор хичээллэж, УАШТ-д тав, лигт долоон удаа тус тус түрүүлэн, шилдэг тамирчнаар 18 удаа шалгарч Монголд тухайн цаг үедээ домогт болсон алдартай тамирчин юм.


Тэрбээр Монголын ахмад хоккейчдын салбар холбоог тэргүүлдэг бөгөөд "Инсбрук-2020" дэлхийн ахмад мастеруудын өвлийн наадамд амжилттай оролцсон билээ.

 

Холбоотой мэдээ