Орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-05-24 09:48:49

Дорноговь аймгийн Сонгуулийн хороо тус аймгийн ИТХ-д нэр дэвшигчдийг бүртгэж дууслаа. Энэ удаагийн сонгуульд  20 тойрог дээр 31 мандатын төлөө нийт 71 нэр дэвшигч өрсөлдөхөөр бүртгүүлснийг Сонгуулийн хороо бүртгэсэн.

Тус аймгийн ИТХ хүн амын суурьшил, Засаг захиргааны нэгжээс шалтгаалж нийт 31 мандаттай бөгөөд Сайншанд суманд  долоон  тойрогт 14, Замын-Үүд суманд  нэг тойрогт дөрөв, Айраг суманд хоёр тойрогт хоёр, бусад суманд тус бүр  нэг мандат байгаа аж.

Нэр дэвшигчдийн бүртгэлээс харахад МАН-аас 31, АН-аас 29, МАХН-аас 7, бие даагч 4 хүн байгаа аж. Үүнээс гадна нэр дэвшихээр хүсэлтээ илэрхийлсэн АН-ын 2, МАХН-ын нэг нэр дэвшигчийн материалыг хянан шалгаж үзээд төрийн жинхэнэ албанаас чөлөөлөх хүсэлтээ өгөөгүй, орон нутагтаа шилжиж ирээгүй зэрэг зөрчилтэй байсан учир нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан байна.

Дорноговь аймагт сонгуулийн насанд хүрсэн 40347 иргэн байгаа аж. Сонгуулийн хуулийн дагуу  нэр дэвшигчдийн  сурталчилгаа зургадугаар сарын  11-нээс эхэлж 14 хоногийн турш үргэлжилнэ.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ