Францад хөл хорих цаг тогтоосон бүсийг өргөтгөнө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2020-10-23 12:58:50

ПАРИС. /BBC/. Францад коронавирусний халдварын тархалтыг сааруулахын тулд шөнийн цагаар хөл хорио тогтоох бүсийг өргөтгөнө гэж тус улсын Ерөнхий сайд Жан Кастекс мэдэгдлээ.


“Халдварын хоёр дахь давлагаа үргэлжилж байна” гэж Ж.Кастекс улс даяар өдөрт халдварын хамгийн олон буюу 41622 тохиолдол шинээр илрэхээс өмнөхөн мэдэгдсэн байна.


Баасан гаргийн шөнө дундаас хэрэгжиж эхлэх 21:00-06:00 цагийн хооронд хөл хорих арга хэмжээ 46 сая оршин суугчийг хамрах ажээ.


Сүүлийн үед Европын орнуудад халдварын үзүүлэлтүүд ихээхэн нэмэгдэх болж, Франц, Итали, Испани, Их Британи нь бүгд халдварын голомт болоод байна.


“Ирж буй долоо хоногуудад нөхцөл байдал хүндэрч, халдвараар нас барсан хүний тоо үргэлжлэн нэмэгдэх төлөвтэй байна” гэж Ж.Кастекс пүрэв гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлжээ. Францад сүүлийн 24 цагийн хугацаанд 162 хүн халдварын улмаас нас барсан байна.


“Хэрэв бид цар тахлын зогсоож чадахгүй бол асар хүнд нөхцөл байдалтай нүүр тулгарч, улам хатуу арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх шаардлага үүсэж болзошгүй” гэж Францын Ерөнхий сайд хэлжээ. Мөн бидэнд уг нөхцөл байдлаас зайлсхийх цаг бий боловч хангалттай биш гэдгийг онцолжээ. 

Холбоотой мэдээ