Танхайрах зөрчил 50 гаруй хувиар буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2020-10-26 12:27:40

Баянхонгор /МОНЦАМЭ/. "Сархдаас сална аа хө" аян өрнөсөн хоёр сарын хугацаанд танхайрах зөрчил 38 нэгжээр буюу 55.8 хувиар, нийтийн зориулалттай орон сууцны оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах зөрчил долоон нэгжээр буюу 35 хувиар буурчээ.

Мөн эрүүлжүүлэгдсэн хүний тоо 149 нэгжээр буюу 16.8 хувиар буурсан эерэг үзүүлэлт гарсан байна.

Баянхонгор аймгийн Цагдаагийн газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, аймгийн ЗДТГ-тай хамтран тус аяныг аймгийн хэмжээнд хоёр сарын хугацаанд өрнүүлсэн юм. Согтууруулах ундааны хор хөнөөл, нийгэмд учруулж буй сөрөг нөлөөллийг ойлгуулах, нийгэм, иргэдийн дунд архи согтууруулах ундааны талаар тогтсон буруу ойголтыг өөрчлөх зорилготой тус аяны хүрээнд төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн оролцоотойгоор нөлөөллийн олон ажлыг зохион байгуулжээ.

Холбоотой мэдээ