Орчин үеийн стандартын шаардлага хангасан спорт заал ашиглалтад орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-10-26 11:21:29

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд барьсан шинэ спорт заалны албан ёсны нээлт энэ сарын 24-нд боллоо. Тус заал нь орон нутгийн хүүхэд залуучууд, ард иргэдийг биеийн тамир спортоор хичээллэх орчин нөхцөлийг бүрдүүлэх, бүх нийтийн спортыг түгээн дэлгэрүүлэх үндсэн зорилгын дор бий болсон бүтээн байгуулалт юм.

Шинэ заалны нээлтийн үйл ажиллагаанд Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил, орон нутгийн удирдлагууд, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг БТСУХ-ны биеийн тамирын бодлого хэрэгжилтийн хэлтсийн ахлах мэрэгжилтэн Ж.Баасансүрэн, мэргэжилтэн Ч.Базарсүрэн, Алтанбулаг сумаас төрсөн тамирчдын төлөөлөл, төсөвт байгууллагуудын алба хаагчид оролцлоо.

Тус барилгыг газар хөдлөлийн найман баллд тэсвэртэй байхаар төлөвлөжорчин үеийн стандартын шаардлага хангасан барилгын материалуудыг ашиглан барьжээ. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан налуу зам, ариун цэврийн өрөөтэйгөөрөө давуу юм. Тус сумын хувьд сургуулийн спорт заалнаас өөр стандартад нийцсэн спорт заалны барилгагүй байсан юм. Уг барилгын захиалагч нь БШУЯ бөгөөд зураг төслийг “Тоонто гранд” ХХК гаргаж, “Энх бизнес өгөөмж” ХХК гүйцэтгэжээ. Мөн уг барилгыг захиалагчийн техникийн хяналтыг Барилга хөгжлийн төв” хийжээ.  


 

Холбоотой мэдээ