Коронавирусээр халдварласан тохиолдол нэгээр нэмэгдэж 338 болжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
oyundelger@montsame.gov.mn
2020-10-25 11:38:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Вирус судлалын лабораторид 673 сорьцод шинжилгээ хийхэд нэг хүнээс коронавирус илэрснийг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн вирус судлалын лабораторид эдгээр шинжилгээг хийсэн юм. 10 дугаар сарын 25-ны байдлаар коронавирусний халдвартай 26 хүн эмчлүүлж байгаагийн 20-ынх нь биеийн байдал хөнгөн, зургаа нь хүндэвтэр байна. Манай улсад коронавирусний халдвартай нийт 338 тохиолдол бүртгэгдсэнээс 312 хүн эдгэрч, 300 хүн ажиглалтаас гарчээ. Одоогоор 3840 хүн тусгаарлалтад байна. 

Холбоотой мэдээ