ДЭМБ-ын дэмжлэгт суурилсан сургалт Алтай хотноо болж байна

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2020-10-27 21:40:09

Говь-Алтай /МОНЦАМЭ/. ДЭМБ-ын мэргэжилтнүүдийн дархлаажуулалтын явц, улаан бурхан улаануудын тандалтыг эрчимжүүлэх чиглэлд дэмжлэг үзүүлэх сургалт Алтай хотноо болж байна.

Улаанбурхан, улаанууд, төрөлхийн улаануудын тандалтыг эрчимжүүлснээр улаанбурхан өвчин дахин зөөвөрлөгдөн орж ирэх эрсдэлээс урьдчилан сэргийлж бэлэн байдлыг хангах хүрээнд эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг давтан сургалтад хамруулан мэдээллээр хангаж, дэмжлэгт хяналт хийх хүн амыг халдварт өвчнөөс хамгаалах зорилгоор энэ сургалтыг явуулж байгаа ажээ.

Сургалтыг ХӨСҮТ, ЭМЯ, Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн газар хамтран 10 дугаар сарын 26-ны өдөр зохион байгуулж буй бөгөөд ХӨСҮТ-ийн их эмч С.Алтанчимэг, Дархлаажуулалтын албаны халдвар судлагч Ж.Энхжаргал нар удирдан явуулж байна. Сургалтад тус аймгийн ЭМГ, Нэгдсэн эмнэлэг, сум өрхийн эрүүл мэндийн төвийн нийт 51 ажилтан албан хаагч хамрагдаж байгаа юм. 

Говь-Алтай аймагт 2016 оноос хойш улаанбурхан, улаанууд өвчин бүртгэгдээгүй тухай тус аймгийн ЭМГ-аас онцлон мэдээлэв.
Холбоотой мэдээ