ИТХ-ын дарга Д.Нарантуяа үүрэгт ажлаа албан ёсоор хүлээн авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-10-28 11:00:48

Сэлэнгэ /МОНЦАМЭ/Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Д.Нарантуяа үүрэгт ажлаа албан ёсоор хүлээн авлаа.

Шинэ бүрэлдсэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Нарантуяад аймгийн ИТХ-ын дарга асан Г.Бямбаа ажилд нь амжилт хүсээд шаардлагатай холбогдох хууль, журам, дүрэм болоод нэн түрүүнд анхаарал хандуулж ажиллах зарим асуудлын талаар танилцуулан ярилцлаа.

Орон нутгийн найм дахь удаагийн сонгуулийн үр дүнд байгуулсан Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал өнгөрөгч долоо хоногт анхдугаар хуралдаанаа хийсэн. Энэхүү хуралдаанаар хурлын дотоод зохион байгуулалтын асуудлуудаа хэлэлцэн шийдвэрлэсэн юм.

 

Холбоотой мэдээ