Хүүхэд хамгааллын компакт гэрээг албан ёсоор нээв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2020-10-28 18:31:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт гэрээг Монголд хэрэгжүүлэх албан ёсны нээлт өнөөдөр ГХЯ-нд боллоо. 

Компакт гэрээ нь Монгол Улс дахь бэлгийн мөлжлөгийн зорилгоор хүүхэд худалдах гэмт хэрэг болон хүүхдийг албадан хөдөлмөр эрхлүүлэх чиглэлээр ажиллаж буй төрийн болон ТББ, иргэний нийгмийн байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх, улмаар таслан зогсоох хүчин чармайлтыг дээшлүүлэх зорилготойг ХНХ-ын сайд А.Ариунзаяа онцоллоо. 

Тэрээр, Засгийн газраас хүүхэд, гэр бүлийн эрхийг хамгаалах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ихээхэн анхаарч, 2016 оноос Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг батлан, хэрэгжилтийг ханган ажиллаж байгааг цохон тэмдэглэж, манай улсад сүүлийн 10 жилд хүн худалдах гэмт хэргийн хохирогч 94 бүртгэгдсэний 25 хувийг хүүхэд эзэлж байгааг мэдээлэв.


Компакт гэрээний нээлтэд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Ерөнхий прокурорын орлогч С.Алимаа, Монгол Улсад АНУ-аас суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд М.Клечески зэрэг Монгол болон АНУ-ын албан албан тушаалтнууд оролцлоо.

Гэрээг хэрэгжүүлэх байгууллагаар "Дэлхийн зөн Монгол" олон улсын байгууллага, "Хүйсийн тэгш эрхийн төв" ТББ, "Азийн сан", "Талита Ази" зэрэг байгууллага шалгарсан юм.



Холбоотой мэдээ