"Алтан намар"-т гоцлол, цөөхүүл хөгжмийн 32 бүтээл тоглоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
192@montsame.mn
2020-10-30 17:54:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Алтан намар" хөгжмийн наадмын энэ удаагийн тоглолтын гоцлол хөгжмийн төрөлд нийт 12 хөгжмийн зохиолчийн 16 бүтээл, цөөхүүл хөгжмийн төрөлд 13 хөгжмийн зохиолчийн 16 бүтээлийг тоглох гэж байна. 

"Алтан намар"-ын 38 дахь хөгжмийн наадмын гоцлол, цөөхүүл төрлийн хөгжмийн бүтээлийн тоглолт, уралдаант шалгаруулалт маргааш Монгол Улсын консерваторын концертын танхимд болох юм. 

Хөгжмийн зохиолчдын шинэ бүтээлийн уралдаант шалгаруулалт, тоглолтонд Хилийн цэргийн дуу бүжгийн чуулга, Монгол улсын филармонийн Морин хуур чуулга, “Сарны чулуу” чуулга, “Түмэн-Эх” чуулга, Соёл урлагийн их сургууль, Монгол Улсын консерватори, Говь-Алтай аймгийн "Алтай" чуулга, Төв аймгийн "Монгол туургатан" театр, Сэлэнгэ аймгийн "Сэлэнгийн долгио" чуулгын уран бүтээлчид оролцоно.



Холбоотой мэдээ