Үүрийн голд эрсдэлд орсон иргэдэд шуурхай тусламж үзүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-10-31 12:50:55

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын төвөөс 42 kм зайд орших Үүрийн голд гурван тээврийн хэрэгсэлтэй нутгийн 26  иргэн усанд урсаж, эрстэх аюулд орсон тухай мэдээллийг тус сумын хэсгийн цагдаа цагдаагийн ахлагч Г.Ширэндэв хүлээн авч нутгийн иргэдийн хамт цаг алдалгүй түргэн шуурхай очиж тусламж үзүүлсэн байна.


Голд хөдлөх боломжгүй болсон тээврийн хэрэгслүүдийг уснаас татан гаргаж, иргэдийн амь нас, эрүүл мэнд  эд хөрөнгийг усны аюулаас авран хамгаалжээ. Цаашид иргэдийг цаг агаарын нөхцөл байдалд тохируулан хувцаслаж, баталгаат бус замаар зорчихгүй, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцохгүй байх, алсын замд явахдаа тээврийн хэрэгслийн болон иргэдийн аюулгүй байдлыг хангаж явахыг Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газраас анхааруулан сэрэмжлүүлж байна.

 

Холбоотой мэдээ