Татвар төлөгч талд 21 орчим тэрбум төгрөгийн хэмнэлт гарчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2020-11-05 10:42:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Татварын ерөнхий газар татварын 45 үйлчилгээг цахим болгосноор татвар төлөгч талд 21 орчим тэрбум төгрөгийн хэмнэлт гарчээ.


Татвар төлөгчийн өртэй, өргүй тодорхойлолт авах үйлчилгээг ч цахим болгожээ. Харин одоо минутад 345, цагт 21 мянга орчим татвар төлөгч цахимаар татварын үйлчилгээ авч байна. Эхний есөн сард цахимаар хүсэлт гаргаж, тодорхойлолт авсан иргэд давхардсан тоогоор 1,589,643-т хүрчээ.


Татварын үндсэн 5 үйл ажиллагааг бүрэн цахимжуулжээ. Тухайлбал, биеэр ирж татварын албанд бүртгүүлдэг байсан бол улсын бүртгэлд оронгуут Татварын албанд цахимаар бүртгэгдэнэ.

ААН-үүдийн тайланг ХУР систем автоматаар шалгаж, алдаатай бол тайланг буцаан явуулдаг болжээ. Ингэснээр тухайн бизнес эрхлэгчийн татвартай холбоотой эрсдэлээс хамгаалах боломж бүрдэв.


Татварын багц хууль баталсан. Жижиг, бичил ААН-үүдэд хийх хяналт, шалгалтыг заавар, зөвлөгөө өгөх арга зүй рүү нь чиглүүлж байна. Том, дунд ААН-үүдээс зөвхөн эрсдэлтэй ААН-ийг шалгадаг болсон. Хяналт, шалгалтын тоо татварын бодлоготой холбоотой гурав дахин бууруулсан”-ыг Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал ярьжээ.


Түүнчлэн, бодсон тайланд үндэслээд нягтлан нэхэмжлэх үүсгэж, банканд очиж төлдөг байсан бол одоо Татварын алба автоматаар нэмэхжлэх үүсгэн, бүртгэлтэй нягтлан эсвэл захирлынх нь цахим шуудангийн хаяг руу илгээдэг болжээ.

QR код бүхий нэхэмжлэхийг татвар төлөгч уншуулаад, Монголбанкнаас зөвшөөрсөн бүх төлбөрийн механизмаар төлөх боломжтой.

Өмнө нь нягтлан нэхэмжлэх үүсгэж төлдөг байсан учир нэг төгрөг, 500 төгрөг гэх мэт жижиг мөнгөн дүнг төлдөггүй байсан. 10.000.550 төгрөг төлөх байсан бол 10 саяыг нь төлчихөөр 550 төгрөгийн өр үүсдэг.

Дараа нь тухайн компани тендерт ороход 550 төгрөгийн өртэй гэх шалтгаанаар хасагддаг байсны Татварын ерөнхий газраас мэдээллээ. 

Холбоотой мэдээ