Халдварын улмаас өдөрт нас барсан хамгийн олон тохиолдол бүртгэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ayanzaya@montsame.gov.mn
2020-11-05 15:55:37

НЬЮ-ЙОРК. /Bloomberg/. Коронавирусний халдварын улмаас дэлхий дахинд өдөрт нас барсан 9763 тохиолдол бүртгэгдсэн нь цар тахал дэгдэж эхэлснээс хойших хамгийн олон тохиолдол болжээ.


Түүнчлэн АНУ-д халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгджээ. “Reuters” агентлагийн мэдээлснээр тус улсад өдөрт 102.5 мянган халдварын тохиолдол бүртгэгдсэн байна.


Дэлхий дахинд халдварын нийт 48.4 сая тохиолдол бүртгэгдэж, 1.2 сая хүн нас баржээ. Хамгийн олон тохиолдол илэрсэн тоогоор АНУ (9.4 сая) бичигдэж байгаа бол цаашлаад Энэтхэг (8.3 сая), Бразил (5.5 сая) тэмдэглэгдсэн юм. ОХУ энэ үзүүлэлтээр дөрөвдүгээрт бичигдэж байгаа бөгөөд тус улсад өнгөрсөн лхагва гарагт урьд өмнө нь бүртгэгдээгүй хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн юм.

Холбоотой мэдээ