Гар бөмбөгийн тэмцээнд 33 багийн 330 гаруй тамирчин оролцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-11-07 17:47:27

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн аварга шалгаруулах насанд хүрэгчдийн гар бөмбөгийн тэмцээн Алаг-Эрдэнэ суманд эхэллээ.


Тэмцээнд эрэгтэй 20, эмэгтэй 13 нийт 33 багийн 330 гаруй тамирчин оролцож байна.  

Тус тэмцээнд ОУХМ Э.Сайханбаатар, ОУХМ М.Алтанхуяг, ОУХМ Д.Алтансувд, гар бөмбөгийн спортын 1-р зэрэгтэй тамирчин Г.Даш-Очир, гар бөмбөгийн спортын 1-р зэрэгтэй тамирчин Э.Одбаяр, Спортын мастер  М.Мягмарсүрэн, Спортын дэд мастер А.Базаргүр, Спортын дэд мастер А.Багабанди зэрэг шилдэг тамирчид оролцож байна.


Өнгөрсөн жилийн тэмцээнд Алаг-Эрдэнэ сумын баг тамирчид тэргүүлж орон нутагтаа зохион байгуулах эрх авчээ. Тэмцээний шилдгүүд ням гарагт тодрох ажээ. 

 

Холбоотой мэдээ