Нийтийн халуун усны газруудыг байнгын болгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2020-11-09 12:46:39

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн хэмжээнд халуун усны 20 гаруй газар бүртгэлтэй байдаг боловч өнөөдрийн байдлаар 11 газар үйл ажиллагаа явуулж байгаа юм. Тиймээс сумдад болон аймгийн төвийн гэр хороололд нийтийн халуун усны газрыг нэмэгдүүлэх шаардлагатай талаар иргэдээс санал хүсэлт гаргаж байна.

Энэ асуудлаар аймгийн Засаг дарга холбогдох агентлагийн удирдлагуудтай уулзах үеэрээ үүрэг чиглэл өгч, халуун усны газруудын байнгын үйл ажиллагааг хангах чиглэлээр төрөөс дэмжлэг үзүүлэх нь зүйтэй гэлээ.

Тодруулбал, хаалгаа барьсан зарим газарт шаардлагатай засвар үйлчилгээг хийж иргэдэд үйлчилж эхлэх, мөн зарим газрын урсгал зардлыг тодорхой хэмжээгээр санхүүжүүлэх зэргээр дэмжин ажиллахаар шийдвэр гаргажээ.

Мөн 2015 оноос эхлүүлсэн “Шинэ усан сан” төслийн хүрээнд 33 ус түгээх байрыг засварлаад байна. Ирэх жилүүдэд хөдөөгийн бүх суманд үргэлжлүүлэн хэрэгжүүлж, Хэрлэн сумын 1, 7, 10 дугаар багт шинэ усан сан байгуулахаар төлөвлөж байгаа аж. Үүний зэрэгцээ бүх ус түгээх байруудад “Ухаалаг усан сан” төслийг үргэлжлүүлэн үе шаттай хэрэгжүүлэх юм байна. 

Холбоотой мэдээ