Коронавирусээр халдварласан зургаан тохиолдол шинээр бүртгэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-11-10 14:16:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Коронавирусээр халдварласан зургаан тохиолдол нэмж бүртгэсэн тухай ЭМЯ цахим хуудсаараа дамжуулан өнөөдөр мэдээлэв.

 

Ингэснээр өнөөдрийн байдлаар, Монгол Улсад “COVID-19” халдварын баталсан тохиолдол 374 болж байна. Үүнээс 317 нь эдгэрсэн бол ХӨСҮТ-д коронавирусний халдварын улмаас 54 хүн эмчлүүлж байна. Тэдний 44 нь хөнгөн, ес нь хүндэвтэр, нэг хүний биеийн байдал хүнд байгаа аж.


Халдварын тохиолдол нэмэгдсээр байгаа тул халдвар хамгааллын дэглэм сахиж, гараа угааж, олон нийтийн газраар явахгүй байх, амны хаалтаа заавал зүүхийг мэргэжилтнүүд зөвлөж байна.

Холбоотой мэдээ