"Сүү” ХК 2500 албан хаагчид дархлаа дэмжих аарц бэлэглэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2020-11-13 16:05:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Сүү” ХК Бүх нийтийн бэлэн байдлын дэглэмийг сахиулах, халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр эргүүл хамгаалалтын үүрэг гүйцэтгэж буй Сонгинохайрхан дүүргийн 2500 орчим төрийн албан хаагчид дархлаа дэмжих уламжлалт хүнс-аарц хандивлалаа.


Ард олныг халдвараас сэргийлэхийн төлөө 24 цагийн турш тасралтгүй ажиллаж буй СХД-ийн Цагдаагийн газар, Онцгой байдлын хэлтэс, Тамгын газар, Эрүүл мэндийн төв, Эрүүл мэндийн нэгдсэн эмнэлэг, Тээвэрлэлт үйлчилгээний төв, Тохижилт үйлчилгээний компанийн ажилтнуудын дархлааг дэмжихэд бага ч болов хувь нэмэр оруулахаар ийнхүү талархлаа илэрхийлжээ.


Тус компанийн шар сүүг нь шүүсэн нэг кг аарцыг баяжуулан чанахад 5 литр болдог байна.


Түүнчлэн “Сүү” ХК-ийн хамт олон “Уламжлалт хүнсээр дархлаагаа дэмжье” хэмээн уриалж байна. Мөн  үндэсний хүнс үйлдвэрлэгчдийг онцгой нөхцөлд ажиллаж буй ажилтнууд, албан хаагчдын дархлааг дэмжих, эрүүл мэндийг хамгаалахад хувь нэмрээ оруулан “Хамтдаа хамгаалъя” хэмээн сэтгэлийн хандив өргөхийг уриаллаа.

Холбоотой мэдээ