Улаанбаатар хотоос ирсэн 800 гаруй иргэнийг бүртгэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2020-11-14 16:04:28

Дорнод /МОНЦАМЭ/. Энэ сарын 6-ны өдрөөс хойш Улаанбаатар хотоос ирсэн иргэдийг хугацаа алдалгүй тогтоох, холбогдох, тандалт хийх ажил Дорнод аймагт үргэлжилж байна.

Өнөөдрийн байдлаар хот хоорондын автобус болон хувийн унаагаар зорчсон 800 гаруй иргэнийг бүртгээд байгаа аж. Нийтийн тээврээр Дорнодод ирсэн 100 гаруй иргэний хаяг, утасны дугаар тодорхойгүй байгаа учир олж тогтооход хүндрэл үүсчээ. Түүнчлэн Дархан-Уул, Сэлэнгэ аймагт коронавирусний голомтолсон халдвар гарсантай холбоотойгоор Улаанбаатар хот, Дархан-Уул, Сэлэнгэ аймгаас Дорнод руу зорчсон иргэдийг 7058-3355, 7058-3366 дугаарын утсаар холбогдохыг анхааруулсаар байна. Нэр, хаяг нь тодорхой болсон иргэдийн дунд түүврийн аргаар, зарим тохиолдолд PCR шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарсан гэж мэдээллээ.

Аймгийн ЭМГ-аас онц шаардлагагүй бол эрүүл мэндийн байгууллагаар ирэхгүй байх, хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настнууд гэрээр эрүүл мэндийн үйлчилгээ авахыг зөвлөж байгаа юм. 

Холбоотой мэдээ