Сумдаас мал, мах оруулахаар боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2020-11-15 22:37:15

Дорнод /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой комиссын хурлаар сумдаас мал мах оруулах шийдвэр гаргалаа. Ингэхдээ тусгайлсан ажлын баг гаргаж нэгдсэн журмаар зохицуулна.

Тодруулбал, тодорхой маршрутын дагуу холбогдох байгууллагуудын хяналтад малыг амьдаар нь оруулах юм байна. Малчид малаа сумын төв дээр авчирна, эндээс сумын онцгой комисс, Мал эмнэлэг, ХХААГ, Цагдаагийн байгууллага хяналт тавин заасан тоо хэмжээг үндэслэж малын гарал үүслийн гэрчилгээ олгох аж. Тухайн мал ачсан машин тогтоосон маршрутын дагуу зорчиж аймгийн төв дэх мал махны тогтоосон цэгүүд дээр ирж худалдаалах зохицуулалт хийх нь зүйтэй гэж үзжээ. Мал мах ачиж ирсэн тээврийн хэрэгслүүдийг хяналтад авах бөгөөд буцахдаа тухайн сумынхаа хүнсний бараа бүтээгдэхүүнийг ачиж явах зарчмаар ажиллахаар шийдвэрлэлээ.

Холбоотой мэдээ