Улаанбаатар хотоос ирсэн 1456 иргэнийг бүртгэн ажиглаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2020-11-18 16:26:59

Дорнод /МОНЦАМЭ/. 11-р сарын зургааны өдрөөс хойш Дорнод аймагт Улаанбаатар хотоос ирсэн 1456 иргэнийг эрүүл мэндийн байгууллага бүртгэн ажиглаж байна гэж мэдээлэв.

Дээрх иргэдийн 435 нь автобусаар, 1021 нь хувийн унаагаар Дорнод руу зорчжээ. Түүнчлэн аймгийн УЗН-ийн сайн дурын идэвхтнүүдээр дээрх иргэд рүү утсаар яриулж, тандалт хийлгэн, зөвлөгөө мэдээлэл өгч байна. Зургааны өдрөөс хойш ирсэн иргэдийг 14 хоногийн турш гэртээ өөрсдийгөө тусгаарлаж, аль болох гадуур гарахгүй байхыг анхааруулсаар байгаа юм. Учир нь 11-р сарын 6-ны өдрөөс хойш хүн амын дунд өвчлөл тархаж эхэлсэн гэж үзэж байгаа тул нууц үеийн хугацаанд хөдөлгөөн хийхгүй байх нь нэн чухал гэв.

Өчигдрийн байдлаар БОЭТ-ийн Халдвартын тасаг болон баруун гүүрний нэгдүгээр пост дээр нийт 54 иргэнээс түргэвчилсэн болон PCR шинжилгээ авахад бүгд сөрөг гарчээ. 

Холбоотой мэдээ