Айраг, Даланжаргалан,Сайншанд суманд тэг зогсолт хийх шийдвэр гаргалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2020-11-19 15:07:37

Дорноговь /МОНЦАМЭ/. Шинэ төрлийн коронавирусний халдвар Дорноговь аймгийн Айраг суманд бүртгэгдсэн тул 11 дүгээр сарын 19-нөөс эхлэн Айраг, Даланжаргалан,Сайншанд сумын хэмжээнд тэг зогсолт хийж байгаа талаар аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.

Мөн коронавирусээр халдварласан хүний ойрын хавьтлын хүмүүсийг олж тогтоох, тусгай дэглэм сахиулах, PCR-ийн шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулж байна.


Холбоотой мэдээ