Даланзадгад суманд ариутгал хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2020-11-19 21:05:45

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн төв Даланзадгад суманд ариутгал халдваргүйтгэлийн ажлыг хийхээр төлөвлөжээ. 

Энэ сарын 20-21-нд нийтийн орон сууцны орц, давхрууд, хаалга, шатны бариул, цахилгаан шат зэрэгт ариутгал хийх юм байна. Энэхүү ажлыг ЗӨСТ-тэй хамтран зохион байгуулах юм. Иймд энэ сарын 18, 19-ний өдрүүдэд иргэд, оршин суугчид, СӨХ-ноос халдвар хамгааллын дэглэм баримтлан цэвэрлэж бэлтгэхийг Даланзадгад сумын Онцгой комиссоос анхаарууллаа. 

Холбоотой мэдээ