Эмэгтэйчүүд хүчирхийлэлд өртөх аюул нэмэгдэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2020-11-25 10:01:52

ВЕНА. /TASS/. Коронавирусний цар тахал дэгдсэнтэй холбоотойгоор дэлхий даяар хэрэгжиж буй тусгаарлалтын арга хэмжээний үеэр эмэгтэйчүүд хүчирхийлэлд өртөх аюул нэмэгдэж байна гэж НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны гүйцэтгэх захирал Фатхи Вали мэдэгдсэн байна.


“Эмэгтэйчүүд хамтран амьдрагч эсвэл төрөл садны хүчирхийлэлд өртөх нь улам нэмэгдэж байна. “COVID-19”-н хямрал нөхцөл байдлыг даамжруулж байна. Олон улс оронд хууль сахиулах байгууллагад хандах боломж эмэгтэйчүүдэд хязгаарлагдмал байгаа нь хүчирхийлэлд өртөх аюулыг нэмэгдүүлж байгаа юм” гэж мэдэгдэлд дурджээ.


Өмнө нь НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш мэдэгдэхдээ, цар тахалтай холбогдуулан хөл хорио тогтоосноос хойш эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгддэг гэр бүлийн хүчирхийлэл огцом нэмэгдэж байна гэжээ.


11-р сарын 25-ны энэ өдөр Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох олон улсын өдөр тохиож байгаа юм.

Холбоотой мэдээ