Нийтийн тээврийн үйлчилгээний байдалтай танилцав

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2020-11-26 10:16:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазар нийтийн тээврийн үйлчилгээнд халдвар хамгааллын дэглэм мөрдөж, зорчигчдыг зай бариулах, автобус хоорондын хугацааг ойртуулах, ариутгал халдваргүйжүүлэлт бүрэн хийхтэй холбоотой өгсөн үүрэг даалгаврынхаа хэрэгжилтийг шалгав.


Коронавирусний халдвараас сэргийлэхийн тулд өгсөн үүрэг даалгаврын биелэлтийн талаар Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газрын дарга Ч.Сайханбаяр ярихдаа, “Автобусаар зорчиж буй иргэдийг 1.5 метрийн зайтай суулгаж байгаа. Нийтийн тээврийн ээлж бүрийн эцсийн болон дундын буудал дээр өдөр бүр ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийж байна” хэмээлээ.


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазар “Автобусны ариутгал, халдваргүйжүүлэлтийг бүрэн хийх, хүн хоорондын зай бариулах нь чухал. Ч.Сайханбаяр дарга өдөр бүр чанд мөрдүүлээрэйгэв.


Мөн автобусны буудал дээр хөл хорионы үеийн дэглэм сахиулж буй цагдаагийн алба хаагчдад хандан “Цаг үеийн онцгой нөхцөлд өрх бүрт ямар ч асуудал тулгарахыг үгүйсгэхгүй. Энэ үед төр, иргэн хоёрын ойлголцол сайн байснаар асуудлыг хурдан шийднэ. Иймд иргэдийг цагдаж, хөл хорихоос илүүтэй нөхцөл байдалд тохирсон шийдвэр гаргах нь чухал юм” хэмээн тэрбээр зөвлөлөө.

 

 

Холбоотой мэдээ