Халиа дошин үүсдэг хэсэгт ус зайлуулах хоолой хийхийг үүрэг болгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2020-11-26 18:20:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазар, холбогдох албаны хүмүүсийн хамт Чингэлтэй дүүргийн 17-р хороонд ажиллалаа.


Тус хорооны нутаг дэвсгэр дээрх үерийн хамгаалалтын далангийн ус гаргах гаргуур дүүрч, хөлдсөний улмаас түүгээр урсаж байсан байнгын урсацтай булгийн ус хальжээ. Энэ асуудлыг шийдэхээр Геодези усны барилга байгууламжийн газрын “Шуурхай бригад” ухаж байна. Улмаар автомашины орц гарцыг чөлөөлж, хоолой суурилуулна гэдгийг Хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр болон Хотын инженерийн байгууламжийн хэлтсийнхэн хэллээ.


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазар хөрсний болон булгийн усны эхтэй газруудад халиа дошин үүсэхээс сэргийлж, заавал ус зайлуулах хоолой хийхийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер  Т.Гантөмөрт үүрэг болголоо. 

Холбоотой мэдээ