Ж.Энхбаяр: Дэглэмийг сулруулж, хөдөлгөөнийг нэмэгдүүлэх арга хэмжээ авна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2020-11-28 20:32:00

Дархан-Уул /МОНЦАМЭ/.  Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед Ерөнхий сайдын ахлах зөвлөх Ж.Энхбаяр Дархан-Уул аймагт зөвлөн туслах, чиглүүлэх үүрэгтэйгээр ажиллаж байгаа. Коронавирусний бүртгэгдсэн тохиолдол 44 болсон ч бүгд тусгаарлалтад байгаа, гадагш алдахгүйн тулд хичээн ажиллаж байгааг өнөөдөр хэвлэлийнхэнд өгсөн ярилцлагадаа онцолсон. Өвчлөлөөс сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол амны хаалт зүүх, хоорондын зай барих, шаардлагагүй бол гадуур явахгүй байхыг зөвлөж байна. Тэрээр мөн хэлэхдээ: Даваа гарагаас эхлэн Дархан-Уул аймгийн дэглэмийг сулруулах, Дархан сумыг дөрвөн хэсэгт хуваасан блокон системийг хоёр болгох, блок доторх хөдөлгөөнийг нэмэгдүүлэх, нийтийн үйлчилгээний хэд хэдэн газрын үйл ажиллагааг нээх боломж бий болсон гэлээ. Үйлчилгээний газрууд халдвар хамгаалал, аруитгалын ажлыг чанартай тогтомол хийж гүйцэтгэх хэрэгтэй.

Нөгөөтэйгүүр хөдөлгөөний эрчмийг бага зэрэг сулруулж байгаа ч хамгаалалт, эргүүлийн ажлыг эрчимжүүлнэ гэлээ.

Холбоотой мэдээ