Төв аймгаас гарах болон орох 4300 гаруй иргэн байна

Орон нутагт | Төв
tuv@montsame.gov.mn
2020-12-01 15:49:59

Төв /МОНЦАМЭ/. Улсын Онцгой комиссын шийдвэрээр Улаанбаатар хотод хөл хорионд орсон орон нутгийн иргэдийг буцаах арга хэмжээг өнөөдрөөс авч эхэлсэн.

Аймгийн онцгой комиссын шуурхай штабаас мэдээлснээр өнөөдрийн байдлаар 2600 гаруй иргэн Улаанбаатар хотоос Төв аймаг руу буцах хүсэлт гаргажээ. Харин Төв аймгаас нийслэл рүү 1200 гаруй, мөн өөр аймгууд руу 518, нийт 4300 гаруй иргэний хүсэлт ирсэн байгааг мэдээлэв.

Орон нутаг руу буцах хүмүүсийг шинжилгээнд хамруулж, хариу нь сөрөг гарсан тохиолдолд автобусны тасалбараа захиалахаар журамласан. Гэтэл өнөөдөр цахим орчинд Батсүмбэр суманд түргэвчилсэн шинжилгээг төлбөртэй хийж, шинжилгээний хариу нь цахимд бүртгэгдээгүй тул иргэд тасалбараа бичүүлж чадахгүй хүлээлт үүссэн гэх мэдээлэл гарсан тул холбогдох албан байгууллагуудад гомдлыг хүргүүлж зөрчил гарсан эсэхийг хянан шалгаж байгаа. Хэрэв шалгалтаар зөрчил илэрвэл хуулийн дагуу арга хэмжээ тооцуулна гэж аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С.Мөнхтуяа хэллээ.

 

Холбоотой мэдээ