"Техник импорт", "УИД"-ийн ханш хамгийн их өсөв

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2020-12-02 18:28:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 12 дугаар сарын 2-нд энгийн арилжаагаар I, II, III ангиллын 24 ХК-ийн 21,225,640.42 төгрөгийн үнийн дүн бүхий 104.094 хувьцаа арилжив. Үүнээс 10 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 10 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байв. 

Энэ өдөр "Техник импорт" (TEX+10.14%) болон "Улсын их дэлгүүр" ХК (UID+5.43%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Талх чихэр" (TCK-11.11%) болон "Монгол Базальт" ХК (MBW-4.60%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Мөн “Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 15.075 нэгж эрхийг нийт 1.5 сая төгрөгөөр арилжив. 

ТOP-20 индекс 0.47 хувиар өсөж, 17655.63 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,594,070,790,765.67 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   


Холбоотой мэдээ