“Бээжин марафон-2020”-ийг цуцалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2020-12-03 14:28:56

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-ын нийслэл Бээжин хотод 2020 онд болох марафон гүйлтийн тэмцээнийг “COVID-19” халдварыг хяналтад авах протоколуудыг харгалзан цуцаллаа гэж уг тэмцээнийг зохион байгуулагчид өнөөдөр мэдээллээ.


Энэхүү тэмцээнийг 40 жилийн хугацаанд анх удаа цуцалж байгааг Бээжин марафоныг зохион байгуулах хороо онцолсон байна. Хятадын интернэт хэрэглэгчид энэхүү мэдээг сайшаан хүлээн авчээ.


“Харамсаж байгаа боловч энэ шийдвэрийг дэмжиж байна” гэж нэгэн хэрэглэгч нийтэлжээ. Өөр нэгэн хэрэглэгч мөн ижил бодолтой байгаагаа илэрхийлээд, дараа жилийн тэмцээнийг тэсэн ядан хүлээж байна хэмээн бичсэн байна. 

Холбоотой мэдээ