Хятадын дахин нэг вакцин туршилтын сүүлийн шатанд шилжив

Хилийн чанадаас
ankhbayar.abr@yahoo.com
2020-12-03 15:51:37

Бээжин /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Шинжлэх ухааны академийн Микробиологийн судалгааны хүрээлэн тус улсын Чунчин хотын ZFSW биологийн компанитай хамтран хөгжүүлж буй коронавирусний вакциныг 18-аас дээш насны иргэдэд туршиж эхлэх болсноо өнөөдөр зарлав.

            Тус вакциныг дэлхий даяар нийтдээ 29 мянган хүнд турших төлөвлөгөөтэй байгаа бөгөөд туршилтад хамрагдах иргэдийг санамсаргүй байдлаар олон улсын клиникийн туршилтын төвүүдээс сонгож авах юм.

            Түүнчлэн Хунань мужийн Сяньтан хотоос тус вакциныг дотоодод турших ажлыг эхлүүлсэн байна. Мөн одоогоор вакциныг Узбекистан, Индонези, Пакистан, Эквадор улсуудад клиникийн гуравдугаар шатны туршилтыг хийхээр идэвхтэй ажиллаж байгаа аж.

            Энэ вакцин нь уургийн дэд /доод/ эсийг дахин нэгтгэх аргаар боловсруулсан Хятадын анхны коронавируст халдварын эсрэг вакцин бөгөөд бие даасан оюуны өмчийн эрхтэй юм.

            Мөн энэ оны 6-р сараас эхлэн Хятадын Бээжин, Чунчин, Хунань муж, хотуудад хийсэн хоёрдугаар шатны туршилтын үр дүнг үндэслэн гуравдугаар шатанд шилжүүлж байгаа юм байна.

           

Холбоотой мэдээ