"Хүчит шонхор" захад 66.1 тонн мах нийлүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-12-03 16:42:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Худалдааны "Хүчит шонхор" захад өнөөдөр өглөөний байдлаар хонины ястай мах 1 кг нь жижиглэнгийн үнээр  7500 төгрөг байна. Хонины цул мах 8000 төгрөг, үхрийн цул мах 10.000-12.500 төгрөг, үхрийн ястай мах 9500 төгрөг, адууны мах 8500 төгрөг, ямааны мах 7000 төгрөгийн үнэтэй байна.

Махны жижиглэн худалдах үнэ 300-1000 төгрөгөөр хямдарсан бол бөөний үнэ 500-900 төгрөгөөр нэмэгджээ. Хүнсний ногооны үнэ өмнөх өдрөөс 300-500 төгрөгөөр буурчээ. Тус захад өнөөдөр 66.1 тонн мах бууж, махны нийлүүлэлт хэвийн байна. 

ШӨХТГ гамшгаас хамгаалах бүх нийтийн Бэлэн байдлын нөхцөлд зах, худалдааны төв, хүнсний дэлгүүр, эмийн сангуудын үйл ажиллагааг хянан үнийн хөөрөгдөл гарч буй эсэхийг тогтмол шалгаж байгаа юм. 


Холбоотой мэдээ