Оюутнуудын шинжилгээг дотуур байранд нь авна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2020-12-06 10:26:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Их, дээд сургуулиудын дотуур байранд суудаг оюутнуудыг байранд нь нэгдсэн журмаар зохион байгуулна гэдгийг БШУЯ-наас мэдээлэв.


Коронавирусний эрсдэлээс сэргийлэх үүднээс орон нутаг руу явах их, дээд сургуулиудын оюутнуудыг хуваарийн дагуу "COVID-19"-ийн PCR шинжилгээнд хамруулж байгаа юм. Шинжилгээний эхний өдрүүдэд оюутны байрнаас гадуур амьдарч байгаа оюутнуудыг хамруулж байгаа юм. Үргэлжлүүлэн их, дээд сургуулиудын дотуур байранд суудаг оюутнуудыг хамруулах юм. Гэхдээ нэг дор хэт ачаалал, бөөгнөрөл үүсгэхгүй байх үүднээс дотуур байрны оюутнуудын шинжилгээг байранд нь авах болжээ.


Ташрамд дурдахад, дотуур байранд 12 мянга гаруй оюутан байгаа юм.

Холбоотой мэдээ